Монголын эдийн засаг: Ихэр хямрал

2009 оны 6-р сар

I. Оршил

Монгол орон 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн бөгөөд шилжилт Монголын эдийн засагт хүндээр тусч, 1990 оноос 2000 оны хооронд арван жилийн эдийн засгийн өсөлт алдагдсан. 1990-ээд оны эхний хагаст ДНБ буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд өртсөн. Эдгээр хямрал нь дотоод гаралтай байсан бөгөөд Монгол орон 1990-ээд оны сүүлээр болсон Азийн хямрал болон Оросын хямралд өртөөгүй нь олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй байсантай холбоотой. Дэлгэрэнгүй: Монголын эдийн засаг: Ихэр хямрал

Холбогдох бичлэгүүд

Чөлөөт худалдааны эх орон

Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) гишүүн орнуудын хооронд маргаан гарсан байдлыг дараах газрын зурагт харуулжээ.

ДХБ-н гишүүн орнуудын худалдааны маргаан

ДХБ-н гишүүн орнуудын худалдааны маргаан

Зурагт бүдэг шараар тэмдэглэсэн орнуудын хувьд ямар нэг худалдааны маргаан гараагүй бөгөөд улаанаар тэмдэглэсэн орнуудад (АНУ, Европын холбоо) хамгийн их маргаан гарсан байна. Эндээс харвал Монгол хамгийн чөлөөт гадаад худалдаатай орнуудын нэг болох нь. 90-ээд оны 2-р хагаст импортын татварыг тэглэж байсан, одоо ч импортын татвараа огцом нэмж бусдын “дургүйг хүргэдэггүй” учраас энэ алдрыг хүртэх нь зүйн хэрэг байх. Монголтой хамт энэхүү алдрыг Америк тивийн Болив, Парагвай, Гуяана, Суринам, Куба, Ази, Европын зарим орон, Папуа Шинэ Гвиней, Өмнөд Африкийн ихэнх орнууд хүртжээ.

Харин энэ чөлөөт худалдаа нь Монголд хир ашиг тустай байгаа юм бол? Монголын экспортын зонхилох хэсэг нь зэс, алт гээд ямар нэг протекционизмд өртөхөөргүй суурь бүтээгдэхүүнүүд. Харин импортын хувьд бол хэрэглэж болох юу л байна, бүгдийг импортолж байгаа. Тэгэхээр чөлөөт худалдаа ямар ч байсан өнгөрсөн үед Монголд олигтой тус болоогүй бололтой. Чөлөөтэй хэвээр байгаад байвал ирээдүйд дотоодын үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр тус болж магадгүй юм. Харин дотоодын үйлдвэрлэл яаж хөгжих юм бол? Бодлого сайн болохоор ингэж чөлөөт худалдаатай байгаа юм болов уу, эсвэл бодлогогүй болохоор худалдаа нь чөлөөтэй байгаа юм болов уу?

Холбогдох бичлэгүүд

Хямрал албан ёсоор эхлэв

Бодит ДНБҮндэсний статистикийн хорооноос 4-р сарын байдлаар нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулжээ. Үүнд мэдээлснээр 2009 оны 1-р улирлын ДНБ өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурчээ. Ийнхүү эдийн засгийн хямрал албан ёсоор эхэлж байгаа бөгөөд энэхүү уналт нь Засгийн газрын зорьж, ОУВС-н таамаглаж байгаа бага зэргийн өсөлтөөс (2009 оны дүнгээр 2% орчим) хамаагүй муу үзүүлэлт болж байна. ДНБ-ий бууралтад аж үйлдвэрийн салбар, барилгын салбарын үйлдвэрлэл буурсан нь голлон нөлөөлжээ. Жишээ нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 8.3 хувиар буурсан бол боловсруулах салбар 19.5 (!) хувиар унажээ.

Энэхүү огцом уналттай холбоотойгоор Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлж байгаа бодлогоо эргэж харах, ОУВС-гаас Монголд тавьсан нөхцлийг дахин зөвшилцөх зайлшгүй шаардлага гарч байна. Хамаг бурууг валютын ханшинд чихээд, цаашид гайгүй гээд өөрсдийгөө тайвшруулаад явах юм бол хямрал улам гүнзгийрч магадгүй. Энэ талаар санал бодлоо ойрноос бичнэ ээ. Stay tuned.

Холбогдох бичлэгүүд

No.1 Энхбаяр ба санал асуулга

Санал асуулга

“Залуусын Number One сонголт Намбарын Энхбаяр” гэдэг хөдөлгөөн 4 сарын сүүлээр байгуулагдсан тухай мэдээгээр мэр сэр харагдах болов. Өөрсдийгөө “ажлын туршлагатай, нийгмийн идэвхитэй” гэж тодорхойлсон залуус www.numberone.mn гэсэн вэбсайт нээгээд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэнийг дэмжих талаар санал асуулга авч байгаа аж.  Гэтэл news.mn дээр Ц.Элбэгдорж илүү саналтай байгааг харуулсан зураг тавигдсаны дараа удалгүй Н.Энхбаярын авсан саналын тоо илүү гарсныг зурагт үзүүлэв (зургийг дарж бүтнээр хараарай). Энд хоёр сонголтын саналын тоо нийлээд нийт саналын тооноос давсан байгааг харж болно (55+47 vs. 73). Тэгэхээр “number one”-н залуус Н.Энхбаярт зориулсан сайт нээгээд тэрэн дээрээ автоматаар Н.Энхбаярт санал нэмээд сууж байгаа бололтой. Хэрэв илүү 29 саналыг бүгдийг Н.Энхбаярт нэмсэн гэж үзвэл Ц.Элбэгдорж 47 vs. 26-р ялж байсан болох нь. Үүнийг мөн саналын тооны ард байгаа саналын хувиас харж болно: 55 санал 75.3% болж байгаа гэвэл нийт 73 санал байна гэсэн үг, 47 нь мөн 73-н 64.4%-тай тэнцүү.

Монголын интернэт хэрэглэгчид ихэвчлэн залуучууд, гадаадад байгаа Монголчууд болон хүн амын арай боловсролтой хэсэг нь байдаг гэж үзвэл Ц.Элбэгдорж санал асуулгад давамгайлах нь гайхах зүйл биш, нөгөө талаар энэ нь сонгуулийн үр дүнгийн талаар төсөөлөл өгөх чадваргүй юм. ТВ-н мэссэж чарт, утсаар авдаг санал асуулга ч гэсэн саналын тоог засах замаар (хамгийн их санал авч байгаа дууны саналыг дарж 2-рт бичих гэх мэт) аль болох олон хүнийг холбогдуулж мөнгө хийдэг. Харин ийм юм хийж байгаа “number one”-н нийгмийн идэвхитэй залуус ядаж Оллоо-нхон шиг санал асуулгынхаа тоог зөв “засмаар” юм.

Нэмэлт: Нийт саналынхаа тоог үе үе тааруулж үзэж байгаа бололтой, гэхдээ саналын хувь нь засагдаагүй хэвээр.

Нэмэлт 2: Саналын хувиа зассан бололтой.

Нэмэл 3: Сүүлд саналын тоог автоматаар засахаар тааруулсан бололтой.

Холбогдох бичлэгүүд

Улстөрчид ямар мэргэжилтэй байдаг вэ?

Дэлхийн улс төрчид ямар мэргэжилтэй байдаг вэ? Economist-д бичсэнээр хуульч, бизнесмен, дипломатч гээд хөвөрдөг аж.

Харин манай улстөрчид ихэвчлэн ямар мэргэжилтэй байдаг бол? Ямар ч байсан эхний хоёр ерөнхийлөгч инженер мэргэжилтэй байсан бол гурав дахь нь (бараг) сэтгүүлч байж. Дөрөв дэх нь бас л сэтгүүлч мэргэжилтэй хүн тодрох нь. Нөгөө эдийн засагч, хуульчид хаана байна аа, lol .

Холбогдох бичлэгүүд