Үнийн өсөлт

Сүүлийн үед барааны үнэ болон ам. долларын ханш ихээхэн өсч байна. Хоорондоо холбоо багатай энэ хоёр үзэгдэл иргэдийг гайхашралд оруулан, янз бүрийн цуу яриа хүртэл дэгдэх болов. Түүн дунд нь хүн сонсоод инээд хүрмээр зүйл хүртэл байна. Монголбанкнаас төгрөгийн ханшийг унагана, 20-р тогтоол маягийн юм гарна, 50,000-тын дэвсгэрт гаргана, зарим банкуудын төлбөрийн чадвар муудсан, ам. долларын ханш өснө гэх мэт цуурхал тарж байна.

Монголбанкнаас төгрөгийн ханшид нөлөөлөхгүй, 50,000-тын дэвсгэрт гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн. Ер нь төв банк  иргэдээ хуурах үзэгдэл тоглоомын онолд л байдаг байх. Төв банк их бодож ард түмний тусын тулд мэдээлэл нууцална уу гэхээс худал мэдэгдэл гаргана гэж байхгүй. Тэгэхээр хүмүүс үүнд итгэсэн нь дээр :)

20-р тогтоолын тухайд бүх юмны үнийг төрөөс тогтоодог төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед л ийм боломж байна уу гэхээс нүүрснээс бусад юмны үнийг төр мэддэггүй одоо цагт ийм юм байх ямар ч боломжгүй.

Банкуудын төлбөрийн чадварын тухайд Монголын банкуудын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн өсч, ашигт ажиллагаа сайжирсан. Чанаргүй зээлийн хувь хэмжээ 2007 он гараад хурдацтай буурч, Хятад зэрэг улсуудаас илүү сайн болсон. Мөн банкуудын ашигт ажиллагааг илэрхийлдэг гол үзүүлэлтийн нэг болох активын өгөөж 2.6 хувьтай байна. Гэтэл санхүүгийн салбар өндөр хөгжсөн Америк, Англи, Австрали зэрэг улсуудын ашигт ажиллагаа үүнээс харьцангуй доогуур байдаг. Энэ нь банкны салбарын хэмжээнд хямрал гарах эрсдэл бага байгааг харуулж байна.

Ам. долларын ханшийн тухайд сүүлийн сар гаруйн хугацаанд 2 орчим хувиар нэмэгдсэн. Үүнийг иргэд ихээхэн эмзэг хүлээж авч байгаа нь зарим талаар сэтгэл зүйтэй холбоотой. 1-2 жилийн өмнө ам. долларын ханш буурч, сүүлийн 1 жилд 1165 орчимд тогтвортой байсан нь хүмүүсийг ийм байдалд дасгасан. Тэгээд бага хэмжээний өөрчлөлт гарахад сандралдаж байна.  Гэтэл ам. долларын евротой харьцах ханш жилийн 10 гаруй хувиар өөрчлөгдөж л байгаа шүү дээ. Ер нь гадаадаас орж ирж буй валютын хэмжээ тогтвортой өсч байгаа, улсын валютын нөөц урьд байгаагүй өндөр хэмжээнд буюу 1 тэрбум ам. долларт хүрсэн зэрэг нь цаашид валютын ханшийг тогтвортой байх нөхцлийг бүрдүүлж байгаа.

Тэгвэл дээрх яриа хаанаас гарах болов оо гэсэн асуулт гарч байна. Үнэндээ энэ бол огт үндэслэлгүй цуурхал. Тэгэхээр үүнийг нэг газраас зориудаар тараасан байж таарна. Миний бодлоор ард иргэдийн эдийн засгийн боловсрол муу байдлыг ашиглан ашиг олохоор хэсэг бүлэг хүмүүс үүнийг тараасан. Тэдгээр хүмүүс яаж ашиг олох вэ гэвэл ихээхэн хэмжээний төгрөг зээлж аваад, түүгээрээ валют нөөцлөөд энэ цууг тараасан. Энэхүү цуурхлын дүнд хүмүүс төгрөгөө валют юм уу эд хөрөнгө хэлбэрээр байршуулахыг хичээнэ. Тэгснээр валютын эрэлт өсч, ханш нь өшөө нэмэгдэнэ. Тэгээд л улам их ашиг олно гэж тооцоолсон байх. Мөнгөнөөс гадна олон янзын ашиг сонирхол байж болно л доо. Гэхдээ та айсны хэрэггүй. Эрх бүхий газруудаас арга хэмжээ аваад эхэлсэн болохоор ам. долларын ханш цаашид өсөхгүй байх боломжтой.

Барааны үнэ ханш өсч байгаа тухайд миний бодол бол  орлогын хуваарилалттай холбоотой.  Монголын экспортын голлох хувийг бүрдүүлдэг алт, зэсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан нь ихээхэн хэмжээний орлогыг манай эдийн засаг болон төсөвт оруулсан. Мөн манай эдийн засаг өөрөө ч өсөлттэй байгаа. Энэ орлого нь нийгэмд тэгш хуваарилагдахын тулд “үл үзэгдэх гар” ажиллаж байгаа нь энэ.

Хүмүүс бензиний үнэ өслөө гэсэн шалтгаанаар барааныхаа үнийг нэмдэг. Буудайн үнэ өслөө гээд гурилан бүтээгдэхүүний үнэ өсдөг. Гэтэл бензиний үнэ өссөнөөс үйлдвэрлэлийн зардал ямар хэмжээгээр нэмэгдээд, түүнээс болж барааных нь үнэ ямар хэмжээгээр нэмэгдэв гээд үзэхээр сонин. Зардлынх нь 4-5 хувийг эзэлдэг бензиний үнэ 10 хувь өсөхөд дагаад бүтээгдэхүүнийхээ үнийг 10 хувь нэмчихдэг. Энэ мэдээж бодитой үнэ нэмж байгаа хэрэг биш. Нийгмийн тодорхой хэсгийн орлого нэмэгдэхээр нөгөө хэсэг нь тэр орлогоос хуваалцахыг хүснэ. Тэгээд барааныхаа үнийг нэмэхэд нөгөө хэсэг нь нэмэлт орлогоосоо тэр барааг худалдаж аваад байгаа. Иймэрхүү байдлаар үнийн өсөлт явагдаж байгаа болов уу гэж бодож байна. 1-2 жилийн өмнө махны үнэ нэмэгдэхэд иргэд ихээхэн бухимдаж, төр юу ч хийж чадахгүй байна гэж шүүмжилж байсан. Гэтэл энд төрөөс илүү хүчтэй тогтолцоо үйлчлээд, хот, хөдөө гэсэн орлогын эрс ялгаатай хоёр хэсгийн хооронд орлого хуваарилалт хийж байгаа байхгүй юу.

Холбогдох бичлэгүүд

8 comments to Үнийн өсөлт

  • mergejliin hunii huvid oilgomjtoi tailbar hiisend bayarlalaa. Manai banknii salbar ihed hurdatstai osoj bgaa n unen. Ene chigeeree ch hurdatstai osoh bolov uu. Gehdee toroos zeeliin huug buuruulah tal deer yamar bodlogo bgaan boloo? arai l … :)

  • Төрөөс зээлийн хүүг буулгах тал дээр инфляцийг тогтвортой бага түвшинд барих, гадаадаас бага хүүтэй эх үүсвэр оруулж ирэх, урт хугацаат үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх гэх мэт ажлууд хийгдэж байгаа. Ер нь зээлийн хүү хурдацтай буурч байна. Харин хадгаламжийн хүү буурахгүй байгаа юм. Аажмаар хүүнүүд буурах байх өө.
    Нэг юм хэлэхэд хүмүүс банкны зээлийн хүү өндөр байна гэж их шүүмжилдэг. Гэтэл банкууд зуучлалын үүргээ хэрхэн гүйцэтгэж буйг илэрхийлэх нэг гол үзүүлэлт нь зээл болон хадгаламжийн хүүгийн зөрүү байгаа юм. Энэ зөрүү ихээхэн буурч байгаа. Манайхан зөвхөн зээлийн хүүг л авч үзээд байдаг нь учир дутагдалтай.

  • Manaihand neg sonin zan baina. Neg hun asuujiinaa. tanai hadgalamjiynhuu hed ve? …% uu yamar baga um be? tanai zeeliyn huu hed ve? …% uu yamar undur um be? gesen hariult ugnu. Tegeed l hadgaluulj baigaa n ene geed HZHorshoond uguud daraa n yu ch ugui uldeed nadtay taarch bailaa. Harin manai huunees baga huu gevel barag baihgui baisan tul uur gazraas avtsuun geed yavj baigaa tanil maani taarch baisangui

  • Mergejliin hunii amnaas sonsohod taatai baina….Za 50000 tiin devsgert garlaa gej bodoyo! Tegeheer mungunii hansh unaj baina gesen ug ee dee tiim uu? Tuuniig dagaad ed baraa hool hunsnii une usuud yavchihdag… Getel humuusiin avch baigaa tsalin tudiichinee usuj chaddag yum bolov uu? Ehe 2 iin hoorondiin yalgaag eruusuu oilgohgui yum aa…. :( Manaihnii heregtsee ba tsalin 2 asar ih zuruutei gej bi bodood baidag yum…minii oilgolt zuv buruu eseh tuhaid Tulgaagiin bodliig sonsoh yumsan…

  • Сайн байна уу Урнаа эгч ээ. Таны сэтгэгдэлд хариулна гэж байгаад таг мартчихсан байна шд. Төрийн албанд ажиллагсдын цалин нилээн өсч байгаа. Энэ нь буцаад өөрөө үнийн хөөрөгдлийг бий болгож байна. Тэгэхээр хувийн секторт хүндрэл учруулна. Нөгөө талаар цалин нэмлээ гээд рекламдаад байгаа нь хүмүүст хүлээлт үүсгэж, үнийн өсөлтөд бас нөлөөлж байгаа юм.
    Цалин нэмж болно, гэхдээ бодлого хэрэгтэй. Цалин нэмэх боломжийг олгож байгаа эх үүсвэр нь тогтвортой биш учраас нэг л өдөр байдал муудна даа.

  • tnx! saihan medeelel baina. Surag sonsood baihad ovoo l nemegdeed baigaa yum baina lee…gevch baraanii uniin usult het hurdatstai baigaa ni ajiglagdaj baina lee shuu……..zarim negen yumnii uniig sonsood gaihsan!

  • buyanaa

    Монголын засгийн газарт зөвхөн өөрийгөө боддог новшнуудаар дүүрэн байхад улс орон хөгжинө гэж саналтгүй санхүүгийн дарамтыг тэд нар л бий болгодог.Цалин нэмлээ гээд энгийн хүнд юу ч очихгүй харин дарамт болж байна МЗГ-ыг хараал идээсэй

  • Цалин нэмээд төсвийнхний амьдрал бага ч гэсэн дээшилж байгаа гэж бодож байна. Харин хувийн хэвшлийнхэнд муугаар нөлөөлж байгаа

Сэтгэгдэл Үлдээх

 

 

 

Та эдгээр HTML таг ашиглах боломжтой

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled