Seeqpod ашиглан mp3 татаж авах

Та бүхэнд өмнө seeqpod сайтыг ашиглан ямар ч mp3 хайж олж болох тухай дурдаж байсан.  Тэгвэл энэ удаа хайж олсон mp3-г хэрхэн татаж авах талаар бичье гэж бодлоо.

Юуны өмнө та Firefox броузертээ linkification плагиныг суулгах хэрэгтэй. Энэ плагин нь XML файлд буй линкийг дарах боломж олгодог. Үүнийг суулгасны дараа:

Firefox-т энэ линкийг bookmark хийнэ (дарахгүй, зөвхөн bookmark хийнэ) Дараа нь bookmark хийсэн линкэнд төгсгөлийн CHANGETHIS гэсэн текстийг %s болгож солиод keyword хэсэгт sp гэж бичнэ.

Ингээд л та хүссэн дуугаа шууд олох боломжтой боллоо. Жишээ нь Alicia Keys-н No one дууг хайж олохыг хүсвэл Firefox-н address bar буюу URL бичдэг хэсэгт

sp alicia keys no one

гэж бичээд Enter дарахад “No one”-н линкүүдтэй XML файлын цонх нээгдэнэ. Энэ цонхонд буй .mp3 төгсгөлтэй аль нэг линкийг 2 дарахад тухайн линкийг татаж авна. Миний хувьд нэт удаан байснаас болсон уу, 3, 4 линк дарж байж нэг юм татаж авсан.

Энэ арга нь IE дээр мөн ажиллах бөгөөд та XML файлын URL-г татаж авах хэсгийг гараараа хийх (copy+paste into address bar) хэрэгтэй болно.

Seeqpod ийм “арын хаалга” байгааг мэдвэл удахгүй янзалчих байх, гэхдээ тэр хүртэл хүссэн mp3-гээ хялбархан татаж авах боломжийг ашиглаарай :)

Холбогдох бичлэгүүд

4 comments to Seeqpod ашиглан mp3 татаж авах

Сэтгэгдэл Үлдээх

 

 

 

Та эдгээр HTML таг ашиглах боломжтой

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled