Windows Live Writer - Шилдэг offline блог бичигч

Offline блог бичигч гэдэг нь танд интернэтэд холбогдоогүй үедээ блог бичих боломж олгодог програм юм. Мөн интернэтэд холбогдсон үедээ ч offline блог бичигч ашигласнаар цаг хэмнэх боломж олгодог. blogjet, blogdesk, scribefire (firefox-н плагин) гэх мэт төлбөртэй, төлбөргүй олон янзын блог бичигч байдаг боловч миний туршиж үзсэнээс windows live writer-с бусад нь кирилл үсгээр бичигдсэн блогийн бүлгийг арзайлгаж гаргаад байсан. Монгол хэл дээрх үсгүүдийг ямар нэг асуудалгүй гаргаж, нийтэлж байгаа нь Windows live writer-г шууд сонгоход хүргэсэн. Тэгээд 2 сар гаран хугацаанд ашиглахад ямар нэг асуудалгүй ажиллаж байсан бөгөөд саяхан туршилтаас гарч, 1.0 хувилбар нь бэлэн болжээ. Одоо Windows live writer блогчдын хамгийн их ашигладаг offline блог бичигч болсон бөгөөд “Microsoft хийсэн гэхэд итгэмээргүй сайн програм болсон” гэж хэлэхийг олон хүнээс сонсч болно.

Windows live writer-н онцлогууд:

  • Бичлэг болон нооргийг, хялбар, хурдан бичих, засах
  • Олон блогт бичих боломжтой
  • Интернэтгүй үед бичлэгээ бичих
  • Инээмсэглэл, зураг, газрын зураг, хүснэгт зэргийг оруулах
  • Дэлхий.нэт, Blogger.com зэрэг олон блог сайтад бичлэг оруулах
  • Плагин ашиглан боломж нэмэх
  • Бичлэг нийтлэгдсэн үед хэрхэн харагдахыг урьдчилан харах

Windows live writer програмыг http://g.live.com/1rewlive/en/WLInstaller.exe хаягнаас татаж аваарай. Татаж аваад суулгасны дараа анх ачаалахад блогоо холбох цонх гарч ирнэ. Энэ цонхонд “Another weblog service” гэж сонгоод “Next” товчийг дараад гарч ирэх цонхонд блогийнхоо хаяг болон гишүүний нэр, нууц үгийг өгөөд дахин “Next” товчийг дарахад л Windows live writer таны блогтой холбогдоно. Мөн таны блогийн загварыг уншаад бичлэг бичих цонхны загвар, өргөн зэргийг таны блогтой адилхнаар тохируулж өгдөг нь цаашид бичлэг бичих ажлыг ихээхэн хөнгөвчилдөг. Загвараа сольсон бол Weblog => Edit Weblog Settings … => Editing => Update Style гэж сонгоод л загвараа шинэчилнэ. Хэрэв таны загвартай тохирохгүй байвал Style-г унтраахад болно. Дэлхий.нэтийн хувьд Windows live writer-тай ямар нэг асуудалгүй ажиллаж байсан.

Windows live writer-н боломжийг нэмэх плагиныг эндээс татаж аваарай:

http://www.geekywood.com/2008/01/plugins-for-windows-live-writer.html

Та Windows live writer-г ашиглаад үзвэл эргэж харахгүй байх болно оо :)

Холбогдох бичлэгүүд

1 Сэтгэгдэл: Windows Live Writer - Шилдэг offline блог бичигч

  • Не сложно, а практически невозможно. Гугл все больше набирает позиций, а за ним все остальные. Так, что новым поисковикам достанутся даже не вторые места. хотя мне этот поисковик понравился, но кривить душой не буду - пользоваться буду только гуглем.

Сэтгэгдэл Үлдээх

 

 

 

Та эдгээр HTML таг ашиглах боломжтой

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled