Төр=валютын ченж?

УИХ-р төсвийн тодотгол хэлэлцээд төсвийг танаж хасах гээд үзэж байгаа бололтой юм. Гэтэл төсвийн тодотголын 2-р хэлэлцүүлгээр валютын ханшийн зөрүүнээс 44.4 тэрбум төгрөгийн ашиг олох саналыг гишүүд 80 орчим хувиар дэмжжээ.

Ийм их мөнгө яаж ханшийн зөрүүнээс олох вэ? Миний төсөөлж байгаа ганцхан арга бол одоо хүн бүрийн муулаад байгаа ченжийн үүргийг засгийн газар өөрөө гүйцэтгэнэ гэсэн үг, гэхдээ ченжүүдээс давуу нь Монголбанк, Сангийн яамны дотоод мэдээлэлтэйгээр (insider information). Энэ нь нэг талаар зээл авах гээд байгаа гол зорилго болох импортыг санхүүжүүлэх, улмаар валютын ханшийг тогтворжуулах явдалд (олсон 44.4 тэрбумаасаа хавьгүй том!) хохирол учруулахаас гадна нөгөө талаар төр өөрөө хууль бус үйл ажиллагаа явуулна гэсэн үг.

Ийм саналыг дэмжиж байдаг гишүүд ч яахав, тэртэй тэргүй юунд гар өргөж байгаагаа мэдэхгүй хүмүүс байгаа, харин ийм санал оруулж байдаг сангийн яамныхан ичмээр юм.

Холбогдох бичлэгүүд

1 Сэтгэгдэл: Төр=валютын ченж?

Сэтгэгдэл Үлдээх

 

 

 

Та эдгээр HTML таг ашиглах боломжтой

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled