Монгол халуун тогоо - Little Sheep

Little Sheep in San Diego

San Diego дахь Little Sheep

Economist.com-д “Хятад дахь халуухан хөрөнгө оруулалт” гэсэн нийтлэлд АНУ-ын Yum! Brands Хятадын Little Sheep рестораны сүлжээний 20%-г авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ. Little Sheep нь Өвөр Монголоос гаралтай бөгөөд Монгол халуун тогоо болон грилл гэж сурталчилдаг юм байна. 350 салбартай энэ сүлжээ нь маш богино хугацаанд Хятадын рестораны зах зээлийн 6 хувийг (!) эзэлдэг болон өргөжсөн бөгөөд гол амжилт нь ухаалаг маркетинг, бүтээлч хандлага болон сайн үйлчилгээнд тулгуурласан гэнэ.

Харин цэсний хувьд Little Sheep-г бусад халуун тогооноос ялгах гол онцлог нь халуун тогооны үндсэн шөл юм байна. Little Sheep үндсэн шөлөө хонины дотроор хийдэг бөгөөд энэ нь анх Хятадад амжилт олоход нөлөөлсөн гол хүчин зүйл бололтой.

Ямар ч байсан Монгол хоолны талаар асуусан хүнд Mongolian Barbeque-с гадна хэлэх газартай болж. Харин Хятадаас (өндөр хүн, намхан хүнМөнхбаатар нараас гадна) дахиад нэг Монгол гэсэн тодотголтой “зүйл” гарч байгаа нь таалагдсангүй.

Холбогдох бичлэгүүд

Сэтгэгдэл Үлдээх

 

 

 

Та эдгээр HTML таг ашиглах боломжтой

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled