Хямрал албан ёсоор эхлэв
Үндэсний статистикийн хорооноос 4-р сарын байдлаар нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулжээ. Үүнд мэдээлснээр 2009 оны 1-р улирлын ДНБ өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурчээ. Ийнхүү эдийн засгийн хямрал албан ёсоор эхэлж байгаа бөгөөд энэхүү уналт нь Засгийн газрын зорьж, ОУВС-н таамаглаж байгаа бага зэргийн өсөлтөөс (2009 оны дүнгээр 2% орчим) хамаагүй муу үзүүлэлт болж байна. ДНБ-ий бууралтад аж үйлдвэрийн салбар, барилгын салбарын үйлдвэрлэл буурсан нь голлон нөлөөлжээ. Жишээ нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 8.3 хувиар буурсан бол боловсруулах салбар 19.5 (!) хувиар унажээ.
Энэхүү огцом уналттай холбоотойгоор Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлж байгаа бодлогоо эргэж харах, ОУВС-гаас Монголд тавьсан нөхцлийг дахин зөвшилцөх зайлшгүй шаардлага гарч байна. Хамаг бурууг валютын ханшинд чихээд, цаашид гайгүй гээд өөрсдийгөө тайвшруулаад явах юм бол хямрал улам гүнзгийрч магадгүй. Энэ талаар санал бодлоо ойрноос бичнэ ээ. Stay tuned.

Сэтгэгдэл