“Байнгын хороодын хуралдаан завсарлага авлаа”

news.mn дээр ийм гарчигтай мэдээнд ингэжээ:
Монгол Улсын Засгийн газраас ням гаригийг ажлын өдөр болгон зарласны дагуу өнөөдөр гурван ч байнгын хорооны хуралдаан зарлан хуралдуулахаар товлоод байсан юм. Гэвч Эх орончдын өдөр тохиосон тул Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан завсарлага аваад байна.
Уншаад элэг хөших шахав. Ажлын өдрийг [...]

Билл Гейтс лалын шашинтан болжээ

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс өчигдөр лалын шашинд орсноо зарлажээ.  Тэрээр эхнэрийн хамт дэлхий хамгийн том буяны сангуудын нэгийг ажиллуулдаг бөгөөд Афганистан, Иран, Иракт сангийнхаа үйл ажиллагааг чиглүүлэхээр шийдсэн гэнэ. Билл Гейтс цаашид өөрийн араб нэр болох Абу Майсаф аль Виндааз гэдэг нэрээр дуудуулахыг хүсч байгаа бөгөөд гахайн мах идэхийг [...]

Gphone - Google-н гар утас

Google өөрийн брэндийн гар утас болох Gphone-г ирэх оны дундуур гаргахаар төлөвлөж байна. Google хэд хэдэн гар утас үйлдвэрлэгчдээр уг утсыг бүтээлгэх төлөвлтэй байгаа бөгөөд эдгээр нь хоорондоо ялгаатай байх гэнэ. Gphone-н гол амин сүнс нь Google-н зохиосон үйлдлийн систем байх юм байна. Google уг утсыг нийлүүлэхээр АНУ-ын үүрэн телефоны операторуудтай (Verizon, Sprint, T-Mobile, болон [...]

Олон улсын цэвэрлэгээний өдөр

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр болон Google хамтран 10-р сарын 13, 14-нд “Олон улсын цэвэрлэгээний өдөр”-ийг дэлхий даяар зарлаж байна. Таныг байгаль дэлхийдээ туслахад тус болох зорилгоор Google Maps орон нутагтаа цэвэрлэгээний ажлыг төлөвлөх, сурталчлах ажилд оролцож байна. Та Google Maps дээр цэвэрлэх байршлаа тэмдэглэх боломжтой. Энэхүү газрын зураг болон төлөвлөгөөг Олон улсын цэвэрлэгээний өдөрт оролцох [...]

Калифорнийн их сургуулийн Беркли салбар сургууль YouTube-р бүрэн хэмжээний лекцийг хүргэж байна

Калифорнийн их сургуулийн Беркли салбар сургууль өчигдрөөс эхлэн интернэтэд бүрэн хэмжээний лекцүүдийг тавьж эхэллээ. Эдгээр хичээл нь YouTube-р түгээгдэх бөгөөд энд дарж холбогдох боломжтой.
Беркли өөрийн YouTube дэх сувагтаа хими, физик, биологи, хайлтын ситемийн технологи гэх мэт төрөл бүрийн сэдвээр 300 цагийн видео хичээл тавьжээ. Жишээ нь та хайлтын системийн технологи ангилалд Google-н үүсгэн байгуулагч Сергей [...]