Монголын эдийн засаг: Ихэр хямрал

2009 оны 6-р сар
I. Оршил
Монгол орон 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн бөгөөд шилжилт Монголын эдийн засагт хүндээр тусч, 1990 оноос 2000 оны хооронд арван жилийн эдийн засгийн өсөлт алдагдсан. 1990-ээд оны эхний хагаст ДНБ буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд [...]

Хямрал албан ёсоор эхлэв

Үндэсний статистикийн хорооноос 4-р сарын байдлаар нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулжээ. Үүнд мэдээлснээр 2009 оны 1-р улирлын ДНБ өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурчээ. Ийнхүү эдийн засгийн хямрал албан ёсоор эхэлж байгаа бөгөөд энэхүү уналт нь Засгийн газрын зорьж, ОУВС-н таамаглаж байгаа бага зэргийн өсөлтөөс (2009 оны дүнгээр 2% орчим) хамаагүй муу үзүүлэлт [...]